Дурлал чи намайг юунд шаналгана вэ
Дурлуулсан тэгээд холдсон түүнийг яасан
Зовлонгоор минь чи юунд тохуурхана вэ
Зуурдын тэгээд хайрласан түүнийг яасан
Эхний өдөр би зүгээр л уйлсан
Эгнэшгүй их зовлондоо баригдаж
Цээжний голд хөндүүр оргиж
Цэлмэг тэнгэрт үүл гаргах юм
Хоёр дахь өдөр нь хорогдоод уйлсан
Хайр гэгчийг мэдэрчихсэн болохоор
Чинийхээ царайг хараад, хоолойг сонсоод уйлсан
Чин зүрх минь нулимсаар дуурчихсэн байсан
Гурав дахь өдөр нь нулимсаа дийлээгүй
Ганцхан түүнийг гэсэн сэтгэл минь
Дэндүү хүчтэй нулимсыг хөөж
Дураараа тэр нулимсаа гаргасан
Дөрөв дэх өдөр бас л уйлсан
Дахин дахин чамайг бодож
Гундуухан сэтгэлдээ тарчлаан зовж
Гуйлгачин зүрхээ хараан уйлсан
Тав дахь өдөр нь дахиад л уйлсан
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдсэн
Улиг болгон уйлахаасаа ч ичихгүй
Ухаан бодол минь самуурч эхэлсэн
Зургаа дахь өдөр нь бас л уйлсан
Зургыг нь хараад санаад байсан юм
Урсах нулимсаа барьж дийлэхгүй юм
Уйлаад л, усан нүдлээд л байх юм
Долоо дахь өдрөө дахиад л уйллаа
Дахин дахин уйлсаар л
Өдөр болгон өөр зүйлээр шалтаглан
Өөрийн мэдэлгүй нүдээ дэвтээнэ
Хэзээ зогсох нь мэдэгдэхгүй
Хөнгөн зандаа хөтлөгдөн
Хайраасаа болж уйлаад л байна
Харин хэзээ зогсох нь мэдэгдэхгүй юм
Амьдрал бид хоёр ойлголцохгүй юм
Аргаа барсандаа би тамхилж сууна
![]()
Амьдрал бид хоёр ойлголцохгүй юм
Арай л өөр юм хүсээд байх юм
Би уг нь энэ амьдарлыг бүтээх байтал
Бүдэрсэн үед надаар наадчих юм
Булиглаж буцлаад ирэх үед минь
Буцаагаад жаргалыг минь аваад явчих юм
Амьдрал бид хоёр ойлголцохгүй юм
Арга тасарсандаа л давчдаж зогсоно
Амьдрал бид хоёр ойлголцохгүй юм
Алмайртал надаар тоглох юм
Миний зохиож байгаа зохиол атал
Мэгшсэн үед минь тоглочих юм
Инээд баяраар цалигсан үед минь
Эргүүлээд цэнгэлийг минь аваад явчих юм
![]()
Зүгээр л бодсон бодлоо дахин нэг бодохдоо л
Үнэхээр эрүүл хүний толгойд багтамгүй
Үзэн ядалт тээсэн байх юм![]()
Би чамайг хүлж байх юм
Зүгээр ч үгүй уруул дээр чинь би
Зүйрлэшгүй хүслээр үнсэж байх юм
Нимгэн уруул чинь хүв хүйтэнд
Нойрноосоо би сэрэх аядан
Тачаадсан зүүднээсээ тэрхэн мөчид
Тайван холдож үл чадна
Уруул чинь хүв хүйтэн

Бодсон бодлын минь үргэлжлэл зүүдэндээ
Би чамайг хүлж байх юм
Уруул минь хөрөх тэр л агшинд
Би чамайг биш чи намайг хүлж
Би чамаас биш чи надаас
Тачаадсан сэтгэлдээ хагацаж үл чадна
Ухаан бодлыг минь чи сарниулахад
Уруул чинь хүв хүйтэн
"Эр хүнд цэцэг бэлэглэдэггүй" цааш унших »
![]()
Намайг орхи
Намайг явуул
Чамайг би ямар их санахаа мэджийнэ
Чиний яаж зовохыг ч гэсэн мэджийнэ
Гэхдээ энэ бол хмагийн зөв сонголт
Миний гэнэн бардам зангаас л болсон
Өдөр би чамтай яриад уйлсан
Миний гэнэн тэнэг зангаас л болсон
Одоо би бас л уйлсаар
Муйхарлан би яахаа мэдэхгүй байж ядна
Нулисыг минь чи сонсох ч үгүй, харах ч үгүй
Нүүгэлдсэн их зовлонгоо л түр ч гэсэн гаргаж байгаанХамаг нулимс минь барагдсан тэр цагт л
Хамгийн гашуун зовлонгоо умартаж үл чадна
Өөрөө би чиний хажууд уйлахгүй ээ Би дэндүү бардам бас нэрэлхүү
Өрөөл бусдаас харамлаж суухгүй ээ Би дэндүү тэнэг бас нэрэлхүү
"Миний нулимс" цааш унших »
Би чиний хар тамхи
Биеэрээ мэдэрсэн галзуу тачаал
Намайг тат
Намайг мэдэр
Намайг амс
Намайг амтал
![]()
Чи удахгүй сохор болно
Чамд надаас өөр нэг ч бүсгүй харагдахгүй
Чи удахгүй дүлий болно
Чамд минийхээс өөр ямар ч уянгалаг хоолой сонсдохгүй
Намайг одоо бүү хар бусдыг л сайн хар
Намайг одоо бүү сонс бусдыг л сайн сонс
ღХэний ч зүрх хөлдүү биш ээღ
Хэний ч зүрх хөлдүү биш ээ
Цаг нь болохоор гэсдэг юм
Хад ч хүртэл нурдаг юм
Цэрвэх нь хүртэл байдаг юм
"Амт нь үгүй энэ дарсыг би асгая" цааш унших »
"Найздаа" цааш унших »
"Шинэ хайр минь эхэлчихсэн" цааш унших »
"Бид хамтдаа бүхнийг чадна" цааш унших »
"Цусаараа би" цааш унших »
"Нулимс чамдаа би хайртай" цааш унших »
Хэрвээ бүх юм амар байсан бол утгагүй ч юм шиг
Гэхдээ тэгвэл уйтгартай ч юм шиг
Зүгээр л том болоогүй байсан бол амар ч юм шиг
Гэхдээ тэр нь утгагүй ч юм шиг
Хэзээ ч хүнд дурлаж, өөртөө дурлуулдаггүй бол амар ч юм шиг
Хэзээ ч хүнтэй сууж хүүхэд гаргадаггүй байсан бол амар ч юм шиг
Хүн хэзээ ч үхдэггүй бол амар ч юм шиг
Гэхдээ тийм бол шал дэмий...
Хэзээ ч хайрлаж болдоггүй хүн гэж байдаг юм байна
Хэзээ ч мартаж чадахгүй хүн гэж байдаг юм байна
Хэзээ ч салж чадахгүй найз гэж байдаг юм байна
Хэзээ ч мартаж болдоггүй дурсамж гэж байдаг юм байна




